Бэлэн загвар вэб сайт сонгож хийлгэж байгаа үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөмж

Таны авч буй үйлчилгээний гол давуу тал нь бүх хуудасны загвар дизайныг гаргаж бэлэн болгосон бөгөөд та өөрийн мэдээллийг сольж оруулна гэж тооцон. Доорх жагсаалтийн дагуу материалаа бэлдэж илгээгээрэй.
Лого нь PNG форматтай нягтрал сайтай байвал сайн. Харин сайтын дээд хэсэгт харагдах жижиг логоны хэмжээ нь 60х60px байна. Хэрэв логогоо хөдөлдөг байдлаар оруулахаар бол GIF файл болгоод бэлдэнэ. Хэрэв логогүй тохиолдолд www.tailorbrands.com, brandcrowd.com, designbold.com, гэх мэт лого өөрөө хийх вэб сайтуудыг ашиглан эхний ээлжинд логогоо өөрөө бэлдээрэй.

ВЭБ САЙТ бол ЗАРДАЛ бус ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

- Вэб сайтад орох текстээ microsoft office программын Word дээр шивж ирүүлнэ.
- И-Мэйл, утас, албан ёсны хаяг гэх мэт үндсэн мэдээллийг бэлдэнэ. Хэрэв та хаягаа google map-аар харуулахыг хүсвэл https://www.google.mn/maps -д байгууллагын хаягаа эхлээд оруулна. Дараа нь байгуулагын хаягаа share хийх хэсэгт дараад гарч ирэх хэсгээс Embed a map гэдгийг сонгоод доторх iframe гэх үгээр эхэлсэн кодыг хуулж хадгална.

- Вэбд байршуулах зургууд (jpg, png өргөтгөлтэй)
Вэб сайтын харагдах байдлыг гоё эсвэл муухай харагдуулах үндсэн гол үүргийг зураг гүйцэтгэдэг. Та сайн зурагтай бэлэн сайт аваад чанаргүй, шаардлага хангахгүй зураг оруулвал сайт чинь бүхэлдээ өнгө төрх, харагдах байдлын хувьд онцгүй харагдана. Иймд зураг сонголтод тань хэрэг болох бяцхан зөвлөгөөг өгье.



Вэбд орох зураг нь дор хаяж 600px-ээс их байх Вэб сайтад орох зургийн файлыг WORD файл дунд хийхгүй байх. Зургийг тусдаа бэлтгэх шаардлагатай гэдгийг сайн анхаараарай. Слайдер буюу нүүрэнд орох том зураг нь 1920px-ээс их байх.

Багийн гишүүд буюу олон хүний зураг танилцуулах тохиолдолд зургийн арын фон, болон хэмжээг адил байлгах ёстой. Тухайлбал, 400х300px гэх мэт.

Б.Мөнхнаран

Бидний үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэндээ үргэлж талархаж явдаг шүү...БАЯРЛАЛАА

сэтгэгдэлүүд

Э.Алтаннавч

Вэб сайт Хөрөнгө оруулалт гэж яг үнэн шүү. Яалтачгүй хэрэглэгчид хэрэгцээт мэдээлэлээ аваад бид нар луу залгах нь багасдаг юм байна лээ...Вэб хаягаа өгөөд л болоо...ккк

Р.Алдарбат

Манай "Сэржээ" амортизатор пүршний төв өнгөрсөн 2020 оны 12-р сард эднийхтэй хамтран ажиллаж үйлчилгээ, зөвлөгөө авсан юм. Улмаар саяхан 1 сард вэб сайтаа хийлгэсэн. Вэбээр дамжуулан хэрэглэгчид хэрэгтэй мэдээлэлээ авч их холбогддог юм байна лээ. iTemplate-ийн залуус бидэнд илүү их боломжийг авчирч чадсанд баяртай байдаг.

А.Өнөрсайхан

Бэлэн загвар гэхээрээ яг яадаг юм бэ? Сайн ойлгодоггүй ээ. Танайх хийж өгөх үү. Өөрсдөө аваад хийвэл хэр хэцүү байдаг вэ?

Л.Мөнхсүх

Гарааны бизнес анхлан бизнес эрхлэгчдэд маш хэрэгтэй үйлчилгээ байна. Удахгүй үйлчилгээ авнаа...

Ш.Мөнхсайхан

Баярлалаа. Дизайны бэлэн загварууд чинь их гоё шүү. Байнга хэрэглэнээ....

Б.Батмөнх

Манай эмнэлэг танай бэлэн вэб сайтыг худалдан авч өөрсдийн вэбээ хийсэн. Үйлчилгээ таалагдсан хямд бөгөөд загварлаг. Ажлаа сайн мэддэг залуус ажилладаг юм.