ВЭБ САЙТ бол ЗАРДАЛ бус ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ВЭБ САЙТ нь Интернет Маркетингийн багана гэж болно. Вэб сайтаараа дамжуулан хувь хүн, байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн, цэгцтэй, ойлгожтой хэлбэрээр хүргэж чаддаг. Түүнээс ч гадна борлуулалтын сэжим, хэрэглэгч сонирхогчдыг татах чухал хэрэгсэл болдог. Ямар ч төрлийн бизнес үйлчилгээ нь дижитал орчинд маркетинг борлуулалтын шинэ арга барил техникийг шаарддаг. Дижитал маркетингийн аливаа арга техникийг вэб сайтгүйгээр удирдан явуулах боломжгүй.

Вэб сайттай болохын хамгийн том давуу тал нь та өөрийн бизнесийн онлайн салбарыг нээж байгаа буюу дижитал орчинд байршуулж байна гэж ойлгож болно. Танаас хамааралгүйгээр 24 цаг, 7 хоног, 365 хоногийн турш таны өмнөөс таны бизнесийг ярьж сурталчилж, шинэ хэрэглэгч олж өгдөг үнэнч туслахтай боллоо гэсэн үг.

Бэлэн загвар, Дизайнууд хийлгэх үйлчилгээ

Таалагдсан загвараа сонгоод маш хямдаар хийлгээрэй, хүсвэл худалдан авсан ч болно. Бидний үйлчилгээ маш энгийн... Та эхлээд загвараа сонгоно. Сонгосон загварын кодыг илгээж Төлбөр болон хийгдэх Хугацааг тодруулж тохиролцоно. Тохиролцсон бол төлбөрийн 30%-ийн урьдчилгааг шилжүүлнэ.

Үлдэгдэл 70%-ийг ажил дууссаны дараа шилжүүлнэ. Үйлчлүүлэгч өөрийн сонгосон загварт тохируулан орох материалуудыг өөрөө бэлтгэн илгээнэ. текстийг Word-ийн файл дээр шивж, зураг, видео-г маш чанартай өндөр нягтралтайгаар илгээнэ.

ЖИЧ: Энэ Төлбөр нь Зөвхөн Вэб сайт хийх Дизайны төлбөр юм.
Үйлчилгээний төлбөрт Домайн нэр, Хостын төлбөр, бусад холболтын зардалууд ороогүй болно.

Бэлэн загвар вэб сайт сонгож хийлгэж байгаа үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөмж

Таны авч буй үйлчилгээний гол давуу тал нь бүх хуудасны загвар дизайныг гаргаж бэлэн болгосон бөгөөд та өөрийн мэдээллийг сольж оруулна гэж тооцон. Доорх жагсаалтийн дагуу материалаа бэлдэж илгээгээрэй.

Лого нь PNG форматтай нягтрал сайтай байвал сайн. Харин сайтын дээд хэсэгт харагдах жижиг логоны хэмжээ нь 60х60px байна. Хэрэв логогоо хөдөлдөг байдлаар оруулахаар бол GIF файл болгоод бэлдэнэ. Хэрэв логогүй тохиолдолд www.tailorbrands.com, brandcrowd.com, designbold.com, гэх мэт лого өөрөө хийх вэб сайтуудыг ашиглан эхний ээлжинд логогоо өөрөө бэлдээрэй.

- Вэб сайтад орох текстээ microsoft office программын Word дээр шивж ирүүлнэ.
- И-Мэйл, утас, албан ёсны хаяг гэх мэт үндсэн мэдээллийг бэлдэнэ. Хэрэв та хаягаа google map-аар харуулахыг хүсвэл https://www.google.mn/maps -д байгууллагын хаягаа эхлээд оруулна. Дараа нь байгуулагын хаягаа share хийх хэсэгт дараад гарч ирэх хэсгээс Embed a map гэдгийг сонгоод доторх iframe гэх үгээр эхэлсэн кодыг хуулж хадгална.

Веб сайт бүтээхэд тань туслах 5 зөвлөмж

Веб сайтын нэг гайхалтай чанар бол түүний өөрчлөгдөн хувьсах чадвар юм. Вэб сайт нь таны бизнес өргөжих эсвэл үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхөд дагаж хувьсан өөрчлөгдөж чаддаг билээ. Та шинэ веб сайт хийж эхлэхийнхээ өмнө сайтаа илүү чанартай, илүү үр ашигтай байлгахын тулд дараах хэдэн аргуудыг ашиглаарай. Өөрөөр хэлбэл түрүүлээд эдгээр зүйлсийг хийчихвэл та маш их хугацаа хэмнэж чадах болно. Ингээд та бүхэндээ вэб сайт бүтээхэд тань туслах дараах 5 зүйлсийг зөвлөж байна.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ
Танд яагаад веб сайт шаардлагатай байна вэ? Та үүгээрээ ямар практик зорилгуудад хүрэхийг хүсэж байна вэ? Эдгээр асуултанд цорын ганц зөв хариулт гэж үгүй. Гэвч та өөрийн хариултыг зөв тодорхойлж веб сайтынхаа зорилгыг маш тодорхой байлгах нь маш чухал юм. Дараах зорилгуудаас та санаа авч болох юм:

- Брэндээ сурталчлах
- Бүтээгдэхүүн зарах
- Үйлчилгээ явуулах
- И-мэйл хаягийн жагсаалтаа нэмэгдүүлэх
- Мэдээллээр хангах
- Харилцагчийн сангаа нэмэгдүүлэх
- Харилцагчидтай холбогдох

ЗАГВАРАА БИЙ БОЛГОХ
Веб сайтаа бүтээж эхлэхээс өмнө хийх бас нэгэн чухал зүйл бол template/theme –ын сонголтуудаа судалж таны хэрэгцээг бүрэн хангах загварыг сонгон хийлгэх хэрэгтэй. Вэб сайтын загвар нь таны үйл ажиллагааны чиглэлтэй шууд холбогдох учир бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэх болон бизнесийн өргөжих цар хүрээг эртнээс төлөвлөх нь танд олон олон давуу талыг бий болгоно. Иймээс та маш сайн судалсны үндсэн дээр ирээдүйд удаан оршин тогтнох вэб сайтынхаа загварыг бий болгоорой.

Анхаарах зүйлс:
- Блогийн бүтэц
- Гар утсаар харагдах бүтэц
- Веб хуудасны харагдах бүтэц (баннер, зураг, хажуугийн талбар, нүүр хуудас)
- Сайтын загварын сонголт