ВЭБ САЙТ бол ЗАРДАЛ бус ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ВЭБ САЙТ нь Интернет Маркетингийн багана гэж болно. Вэб сайтаараа дамжуулан хувь хүн, байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх мэдээллийг хамгийн бүрэн дүүрэн, цэгцтэй, ойлгожтой хэлбэрээр хүргэж чаддаг.

ВЭБ САЙТ бол ЗАРДАЛ бус ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Түүнээс ч гадна борлуулалтын сэжим, хэрэглэгч сонирхогчдыг татах чухал хэрэгсэл болдог. Ямар ч төрлийн бизнес үйлчилгээ нь дижитал орчинд маркетинг борлуулалтын шинэ арга барил техникийг шаарддаг. Дижитал маркетингийн аливаа арга техникийг вэб сайтгүйгээр удирдан явуулах боломжгүй.



Вэб сайттай болохын хамгийн том давуу тал нь та өөрийн бизнесийн онлайн салбарыг нээж байгаа буюу дижитал орчинд байршуулж байна гэж ойлгож болно.

Танаас хамааралгүйгээр 24 цаг, 7 хоног, 365 хоногийн турш таны өмнөөс таны бизнесийг ярьж сурталчилж, шинэ хэрэглэгч олж өгдөг үнэнч туслахтай боллоо гэсэн үг.

Б.Мөнхнаран

Бидний үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэндээ үргэлж талархаж явдаг шүү...БАЯРЛАЛАА

сэтгэгдэлүүд

Э.Алтаннавч

Вэб сайт Хөрөнгө оруулалт гэж яг үнэн шүү. Яалтачгүй хэрэглэгчид хэрэгцээт мэдээлэлээ аваад бид нар луу залгах нь багасдаг юм байна лээ...Вэб хаягаа өгөөд л болоо...ккк

Р.Алдарбат

Манай "Сэржээ" амортизатор пүршний төв өнгөрсөн 2020 оны 12-р сард эднийхтэй хамтран ажиллаж үйлчилгээ, зөвлөгөө авсан юм. Улмаар саяхан 1 сард вэб сайтаа хийлгэсэн. Вэбээр дамжуулан хэрэглэгчид хэрэгтэй мэдээлэлээ авч их холбогддог юм байна лээ. iTemplate-ийн залуус бидэнд илүү их боломжийг авчирч чадсанд баяртай байдаг.

А.Өнөрсайхан

Бэлэн загвар гэхээрээ яг яадаг юм бэ? Сайн ойлгодоггүй ээ. Танайх хийж өгөх үү. Өөрсдөө аваад хийвэл хэр хэцүү байдаг вэ?

Л.Мөнхсүх

Гарааны бизнес анхлан бизнес эрхлэгчдэд маш хэрэгтэй үйлчилгээ байна. Удахгүй үйлчилгээ авнаа...

Ш.Мөнхсайхан

Баярлалаа. Дизайны бэлэн загварууд чинь их гоё шүү. Байнга хэрэглэнээ....

Б.Батмөнх

Манай эмнэлэг танай бэлэн вэб сайтыг худалдан авч өөрсдийн вэбээ хийсэн. Үйлчилгээ таалагдсан хямд бөгөөд загварлаг. Ажлаа сайн мэддэг залуус ажилладаг юм.